Таны хэвлүүлэх захиалга эх файлаар байгаа бол ЗАГВАР СОНГОХ хэсэгт хандана уу. Та өөрийн хэвлүүлэх эхийн ангилалаа сонгоно дараа нь:

 Хэмжээ:  Хэвлэсний дараах бодит хэмжээ. ангиллаас хамааран өөр өөр байна.
 Тал:  1 болон түүнээс дээш талтай хэвлэнэ.
 Тоо ширхэг:  50-1000-ийн хооронд
 Цаасны төрөл:  Матт, шохойтой, extrawhite гэх мэт цаас 80-300гр-ын хооронд
 Бүрэлт:  Гялгар, матт, зөөлөн, 5С, 6С, 7С
 Файл:
 Тайлбар:

Таны хуулах файлын хэмжээ ихдээ 100мб байх ба таны файл хэвлэгдэхэд чанар сайтай “JPG, PNG, PDF, PSD, ZIP, RAR” өргөтгөлтэй байна.
Хэрвээ таны файл 2 тусдаа байгаа бол “ZIP, RAR” өргөтгөлөөр нэгтгэж оруулна уу.

Та хэвлүүлэх эхээ бэлэн болгон авч ирэн манай дизайнераар эхээ бэлдүүлэх боломжтой.

Эхээ бэлдүүлэн хэвлэх тохиолдолд та шаардлагатай тэкст болон зургаа бэлдээрэй.

Бэлэн эхээс захиалах тохиолдолд эхийн өргөтгөлөө сонгоход тань тусламж болгох үүднээс дэлгэрэнгүй тайлбар орууллаа.

Өргөтгөлийн нэр Тайлбар Нэмэлт мэдээлэл
.pdf Adobe Acrobat программ дээр хадгалагдсан файл бөгөөд дээр нь өөрчлөлт хийх боломжгүй. Шууд хэвлэхэд тохиромжтой
.eps Encapsuled Postscript хэмжээ багатай вектор файл учир бусад программ дээр задарна. Их хэмжээний буюу том зурган файлд тохиромжтой.
.tiff Tag image file format буюу raster, vector аль аль файл нь уг өргөтгөлрүү хувирдаг. Өөр өргөтгөлрүү шилжихэд чанар нь буурдаггүй давуу талтай
.ai Adobe illustrator программ дээр бэлтгэгдсэн файлын өргөтгөл. Ажлын файлын төрөл бөгөөд хэвлэлийн эхийг лакдах болон бусад нэмэлт ажилбаруудын үед  шаардлагатай
.indd InDesign программ дээр бэлтгэгдсэн файлын өргөтгөл.
.cdr Corel draw программ дээр бэлтгэгдсэн файлын өргөтгөл.
.psd Adobe Photoshop программ дээр бэлтгэгдсэн файлын өргөтгөл.