Нишин илч ХХК нь 2007 онд гадна, дулаан цэвэр бохир усны нэгдсэн шугам, цахилгааны шугам, ялтсан дулаан солилцуур бүхий халаалт, халуун усны цогц төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, засварын ажил үйлчилгээг эрхлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдөр барилга угсралтын  чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дунд нэр хүндтэй, найдвартай түншүүдийн нэг болж чадсан юм.

Манай компани нь дэлхийд тэргүүлэгч фирмүүдийн эрчим хэмнэлттэй автоматик, цахилгаан дулааны тоног төхөөрөмжүүдийг дотооддоо нийлүүлэхээс гадна, ялтсан дулаан солилцуурын үйлдвэрлэлд дээрх фирмүүдийн тоноглолуудыг ашиглаж байна. Мөн дадлага, туршлагатай, удирдах арга барил сайтай инженер техникийн ажилтнууд бүхий тогтвор суурьшилтай, хөдөлмөрийн хамт олонг бүрдүүлэн ажиллаж байна.

Компаний ажилчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, ажлын нөхцлийг сайжруулах арга хэмжээг авахын зэрэгцээ мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор сургалт семинар зохион байгуулах, ажилчдад их дээд болон тусгай мэргэжлийн сургуулийн сургалтын төлбөрийг хариуцах зэрэг нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар түлхүү анхаардаг.

 

Танилцуулга татах авах